2011/4/12 17:52 ====================================
Фүкүшима дахь АЦС-ийн байдал
Цөмийн аюулгүй байдлын агентлаг Фүкүшимагийн АЦС-ийн ослын зэргийг 5-аас 7 болгож өөрчлөх шийдвэр гаргалаа. Ослоос хойш маш их хэмжээний ЦИБ алдагдсан гэж үзэж байна. Ослын 7-р зэрэг бол Чернобылийн осолтой ижил түвшин буюу АЦС дахь ослын хамгийн ноцтой байдлыг илтгэнэ.
Газар хөдлөлт
3 сарын 11-ний газар хөдлөлтөөс хойш aftershock буюу дагалдах газар хөдлөлтүүд үргэлжилсээр байна. Өчигдрөөс (4/11)-нээс хүчтэй хөдлөлтүүд нэмэгдлээ. Цаашид хүчтэй хөдлөлтөөс үүдсэн хөрсний нуралт, байшин барилгын эвдрэл нуралт үүсэх магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг цаг уурын албанаас анхааруулж байна.
2011/4/11 18:00 ====================================
Газар хөдлөлт
Өнөөдөр 17 цаг 16 минутын орчимд Фүкүшима аймгийн Хама-дори гэдэг газарт M7.1-ийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Цунамигийн сэрэмжлүүлэг гарсан байна.
Бусад мэдээлэл
Байгалийн гамшигтай холбоотой мэдээллүүдийг авч болох холбоосуудыг дараах худаснаас үзнэ үү.
■Линкүүд
2011/4/8 10:35 ====================================
Газар хөдлөлт
Өчигдөр (4/7) оройн 23 цаг 32 минутанд Мияги аймгийн ойролцоо М7.4-ын хүчтэй газар хөдлөлт боллоо. 3 сарын 11-ний М9.0-ын хүчтэй газар хөдлөлтөөс хойшхи хамгийн том дагалдах газар хөдлөлт гэж мэдээллээ.
Цунамигийн сэрэмжлүүлэг зарласан боловч удалгүй аюулгүй гэж мэдээлсэн. Зүүн хойд бүсийн өргөн хэсэгт цахилгаан тасарсан байна. 3 сая гаруй айл, албан газар цахилгаангүй болоод байна. Атомын цахилгаан станцуудад ямар нэгэн гэмтэл гарсан эсэхийг шалгаж байна.
Мөн тавилга нурах зэргээс болж одоогийн байдлаар 130 орчим хүн гэмтээд байна.
Зүүн бүсийн Токио зэрэг бусад хотуудад харьцангуй хүчтэй чичиргээ хэсэг хугацаанд мэдрэгдсэн боловч ноцтой хохирол гараагүй.
Цаашид хүчтэй дагалдах газар хөдлөлт (aftershock) болох магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
2011/4/7 14:00 ====================================
Фүкүшима дахь АЦС-ийн байдал
Устөрөгч хуримтлагдан дахин устөрөгчийн дэлбэрэлт болохоос сэргийлж 1-р тогооны агуулах сав руу азотын хий шахаж эхэлсэн (4/7 өглөө).
Азотын хий шахах үед ЦИБ агуулсан уур гадагш алдагдах эрсдэлтэй тул орчны ЦИБ-ийн хэмжээг тогтмол хэмжингээ, хянамгай ажиллаж байна. Одоогоор агаар дахь ЦИБ-ийн хэмжээнд огцом өөрчлөлт гараагүй байна гэж мэдээллээ
Мөн 2,3-р тогоо руу азотын хий шахах бэлтгэл хийгдэж байна. Энэхүү ажиллагаа 6 өдөр үргэлжилэх төлөвлөгөөтэй.
2011/4/6 12:00 ====================================
Фүкүшима дахь АЦС-ийн байдал
АЦС-ийн 2-р байгууламжаас их хэмжээний ЦИБ бүхий ус далай руу алдагдаж байсныг зогсоосон гэж мэдэллээ. Далай руу цутгаж байгаа хэсгийн уснаас 4 сарын 2-ны өдөр хэмжилт хийхэд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 7.5 сая дахин их ЦИБ агуулж байсан нь тогтоогдсон.
Дээрхээс гадна ЦИБ бага хэмжээгээр агуулсан усыг төлөвлөгөөний дагуу далайд асгаж эхэлэсэн (4/4). Энэ асуудалд солонгос, орос зэрэг хөрш орнууд урьдчилан анхааруулахгүйгээр хийсэн үйлдэл хэмээн эсэргүүцсэн мэдэгдэл хийж байна.
Далайн гаралтай хоол хүнсний эрүүл ахуйн асуудалд олон нийт анхаарал хандуулж эхэллээ.
2011/4/1 14:00 ====================================
Фүкүшима дахь АЦС-ийн байдал
АЦС дахь цөмийн тогоог хөргөх системийг нөхөн сэргээх ажиллагаа хэдэн өдрийн турш үргэлжилж байна. Өнөөдөр (4/1) 2,3-р байгууламжийн хөргөх системийг угсарч дууслаа. Ойрын хугацаанд гаднаас холбосон цахилгаанаар ажиллуулж турших бөгөөд амжилттай болбол тогоог хөргөхийн тулд ус хийх ажиллагаа хялбар болж, өндөр концентраци бүхий цацраг идэвхт бодис алдагдах нь багасах магадлалатай.
Үүний зэрэгцээ АЦС-ын ойр орчимд тархсан цацраг идэвхт бодисыг тоос шороо, салхиар дамжин өөр газруудад тархаахгүйн тулд тусгай бодис цацах ажиллагааг эхлүүлэх гэж байна.
Мөн 1-ээс 4-р турбины байгууламжийн доторх бохирдсон усыг зайлуулах, 1,2-р байгууламжийн гэрэлтүүлгийг засах ажиллагаа зэрэгцэн явагдаж байна.
2011/3/30 15:30 ====================================
Гамшгийн бүсэд
Амь үрэгдсэн хүний тоо 11232 хүн, ор сураггуй байгаа хүний тоотой нийлээд 28000 хүн гэж цагдаагийн газраас мэдээллээ. АТС-аас 20 км-ийн зайд цацраг идэвхт бодисын тархалт их байгаагаас эрэл хайгуул хийхэд хүндрэлтэй байгаа зэрэг шалтгаанаар амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх магадлалтай.
Олон мянган хүн байрлаж байгаа хоргодох байруудыг тог, усаар хангах, хүнс, хувцас зэргийг хүргэх ажил хэдийгээр замын эвдрэл зэрэг саад бэрхшээл байгаа ч бага багаар урагшилсаар байна.
Фүкүшима дахь АЦС-ийн байдал
Өнгөрсөн долоо хоногт, Фүкүшимагийн 1-р ЦЦС-д ажиллаж байсан 3 ажилтан цацрагт хордож эмнэлэгт хүргэгдсэн байгаа билээ. Уг ажилчид 2-р тогооны хөдөлгүүр байрлах байрны хонгилд ажиллаж байсан бөгөөд хонгил дахь уснаас их хэмжээний цацраг идэвхт бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хөдөлгүүрийн байр нь цөмийн тогоотой шууд холбоогүй ч ийнхүү цацраг илэрсэн нь 2-р тогооны түлш хайлж гадагшилсан байх магадлалтай гэж холбогдох хүмүүс нь мэдэгдэж байгаа. Хөргөх зориулалтын ус нь энгийн үеийнхтэй харьцуулвал 100 мянга дахин их хэмжээтэй цацраг агуулсан байгаа юм.
Түүнчлэн, 1, 2, 3-р тогооны хөдөлгүүрийн гадна байрлах trench гэгдэх хонгилийн нүхнээс цацраг агуулсан 13000 тонн ус байгаа нь илт болсон. 2, 3-р тогооны хөдөлгүүрийн байр болон уг хонгил шууд холбогддог тул хордсон ус орж ирэх магадлалтай юм. 2-р тогооны хувьд гэмтсэн гэгдэж байгаа бөгөөд бохирдсон ус уг хонгил руу орж ирсэн байх магадлал өндөрсөж байна.
3-р тогооны эргэн тойрны эвдрэл нь хүнд тул хонгил дахь усны цацрагийг хэмжиж чадахгүй байгаа. Гэхдээ бүтэц нь 2-р тогоотой адил тул хөдөлгүүрийн байрнаас илэрсэнтэй адил хэмжээний бохирдол байгаа гэж үзэж байгаа. (Хэмжээ нь энгийн үеийнхтэй харьцуулвал 1000 дахин их)
Харин 1-р тогооны хонгил нь бохирдсон ус байрлах хонгилоос гадна газар дээрээ ч холбогдсон бүтэцтэй бөгөөд хонгилийн ус нь далайн ус байх магадлал өндөр юм. Эдгээр их хэмжээний бохирдсон усыг хэрхэх талаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.
Цацраг идэвхт бодисын тархалт
Фүкүшима дахь атомын цахилгаан станцаас цацраг идэвхт бодис алдагдсанаас хойш орон нутгийн байгууллагууд агаар, усан дахь цацраг идэвхт бодисын хэмжээг байнга хэмжиж байгаа бөгөөд хэмжээ нь багассаар байна хэмээн мэдээлж байна. Ундны ус, зарим төрлийн хүнсний ногооноос хөхүүл хүүхдийн (0-1 нас) эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хэмжээний цацрах идэвхт бодис илэрсэн гэж мэдээлсэн боловч удалгүй аюулгүй хэмжээнд хүртэл буурсан гэж мэдэгсэн. Мөн АЦС-ийн ойр орчмын хөрснөөс цацраг идэвхт босиын дотор нэлээд хортойд тооцогддог плутони илэрсэн боловч шууд хүний биед хөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж мэдэгдлээ.
2011/3/21 19:15 ====================================
Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцийн байдал
Тогоонуудыг хөргөх ус хийх, холоос тог татах ажил үргэлжилсээр байна. Тог татаж дууссан хэсгүүдийн зарим төхөөрөмж гэмтсэн байгаа тул солих шаардлагатай байна.
Өнөөдөр (3/21) 3-р тогооноос цагаан өнгийн утаа гарснаас болж байгууламжуудад ус хийх, тогоор хангахаар ажиллаж байсан хүмүсийг түр аюулгүй газарт шилжүүлж хөргөх ажилллагааг түр зогсоогоод байна.
ЦЦС-аас ойр газруудад зарим хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнээс цацраг идэвхт бодис хэвийн хэмжээнээс өндөр илэрсэн тул Фүкүшима зэрэг 4 аймгаас нэр бүхий хүнсний ногоог гаргахгүй байхыг анхааруулсан байна. Энэ нь тариачид, ногоочдын хувьд байдал улам хүндрэх юм.
Гамшгийн голомт, хоргодох байрууд
Нас барагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар нас барсан болон, сураг чимээгүй байгаа хүний тоо нийлээд 21000 давсан гэж мэдээлж байна.
Хоргодох байруудад 340 мянга орчим хүн тог, ус, хүнсээр дутагдан хүнд нөхцөлд байсаар байна. Ханиад томуу, ариун цэврийн асуудал, зай бага зэргээс болж хүмүүс эрүүл мэндийн хувьд болон сэтгэл санааны хувьд маш их доройтсон байна.
2011/3/19 16:15 ====================================

Газар хөдлөлтийн нөлөөгөөр хөргөх систем нь эвдэрч их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдах аюултай гэгдэж байгаа Токёо дэнрёкү компаний Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцад ажилчид нь гаднаас цахилгаан татаж 1,2-р тогоонд холбох ажлыг 19-ний өглөө хийж байна. Токёогийн гал түймрийн албаны аврах багийнхан 3-р тогооны хэрэглэгдэж дууссан түлшийг агуулдаг усан сан руу ус шүршиж байгаа. Мөн өөрийгөө хамгаалах арми нь нисдэг тэргээр агаараас дулаан болон цацраг идэвхт бодисын хэмжээг шалгаж байна.
1,2,3-р тогоо руу далайн ус оруулсанаар байдал харьцангуй тайван болж байгаа тул хөргөх системд нь уур хуралдаж байгаа 3,4-р тогоог усаар хөргөх ажилд голчлон анхаарч байна. Гэмтэлтэй байгаа түлшний тогооноос гарах цацраг идэвхт бодисын хэмжээг бууруулвал бусад ажлуудыг хийх боломжтой болох юм. Тохоку дэнрёкү-с цахилгаан татаж тогоонуудыг хөргөх ажиллагааг угийн байдалд нь оруулвал усан сан болон гол тогоог хөргөх боломжтой болох юм. Гэхдээ цахилгаан татаж чадсан ч тогоонуудын хөргөх шахуурга нь эвдэрсэн байх магадлалтай бөгөөд осол гарахгүй гэх баталгаагүй байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр 5-р тогооны хөргөх систем ажиллаж эхэлсэн байна. Өнөөдөртөө амжиж 2-р тогооны хөргөх системийг цахилгаанд холбож дуусах төлөвлөгөөтэй байна.
2011/3/18 18:10 ====================================

Засгийн газрын төлөөлөгч үдээс хойш мэдэгдэл хийхдээ өндөр даралтын усаар шүршсэн үр дүнгийн талаар "3-р тогооны түлшний усан санд ус хийж чадсан гэж үзэж байна" гэж хэллээ. Мөн хөргөх системийг холоос цахилгаанаар хангах ажиллагаа саадгүй явагдаж байна гэж хэллээ.
Цацрагийг хэмжих ажлыг эрчимжүүлнэ
Фүкүшима дахь цөмийн цахилгаан станцаас гарч буй цацраг идэвхт бодис олон газар ердийн хэмжээнээс өндөр үзүүллэлттэйгээр илэрч байгаатай холбогдуулж японы боловсрол шинжлэх ухааны яамнаас японы бүх аймаг хотуудын орчны цацраг идэвхт бодисын хэмжилтийг эрчимжүүлнэ гэж мэдэгдлээ. Ердийн үед хэмжилт хийж байгаа багажуудын мэдээллээс гадна агаар, борооны болон ундны ус зэргийг цуглуулан хэмжилт хийж үр дүнг өдөр бүр улсад болон нийтэд мэдээлэхээр болсон байна.
Олон улсын зүгээс
Олон улсын цөмийн энергийн агентлаг (IAEA)-ийн дарга Юкия Амано япон улсад ирж албаны хүмүүстэй уулзахдаа Фүкүшима дахь ЦЦС-ийн асуудлаар ярилцаж олон улсад бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэх, олон улсын дэмжлэгтэйгээр асуудлыг шийдэх тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
2011/3/18 14:00 ====================================

18-ний өглөө Токёо денрёкү компани хэвлэлийн бага хурал хийж Фүкүшимагийн ЦЦС-ийн талаар мэдээлэл хийлээ.
17-ны өдөр нисдэг тэргээр болон өндөр даралтын шүршигч машинуудаар тогоонудыг хөргөх ажиллагааг явуулсан. Ойр орчимд аюултай хэвээр байгаа учраас хэр зэрэг үр дүн гарсныг бүрэн шалгах боломжгүй байгаа ч орчны цацраг идэвхт бодисын хэмжээ багассан. Өнөөдөр (3/18) дахин өндөр даралтын усаар хөргөх эсэхийг шийдээгүй байна гэлээ.
Мөн газар хөдлөлт, цунамигийн үеэр эвдэрсэн хөргөх системийг цахилгаанд холбох ажиллагааг явуулж байна. Холоос цахилгаан татах энэхүү ажиллгаа одоогийн байдлаар амжиллтай явагдаж байна. Маргааш гэхэд холболтын ажиллагаа дуусч хөргөх систем ажиллах эсэхийг шалгана. Хэрэв хөргөх системийг ажиллуулж чадвал цацраг идэвхт бодис алдагдах аюулыг багасгах ажилд томоохон ахиц гарах юм.
Одоогийн байдлаар цацрах идэвхт бодис алдагдсан мэдээлэл байхгүй боловч олон нийт анхаарал хандуулсан хэвээр байна.
Гамшгийн голомтод
Хүнс, ус, түлш хангалттай хүрэхгүй, зарим газарт огт очихгүй байгаагаас болж хоргодох байранд байгаа хүмүүс хүнд хэцүү нөхцөлд байсаар байна. Ихэвчлэн өндөр настай, өвчтэй хүмүүс голдуу 20-иод хүн нас бараад байна.
Онгоц, нисдэг тэрэгнээс хүнс, ус зэрэг зүйлийг дээрээс унагаж өгөх нь хууль дүрмээр хориотой байдаг боловч өчигдөр гамшгийн байдлыг харгалзан үзэж зөвшөөрөл олгосон.
Мөн нурангинаас нас барагсдын цогцос ихээр олдож байна. Орон нутгийн эмнэлэг, шарил хадгалах, чандарлах газруудын ачаалал хэтэрсэн. Газарт булж оршуулахаас өөр аргагүйд хүрч байгаа ч японд энэ талаар ямар ч туршлага байхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна.
Токио, Нагоя
Өчигдөр (3/17) Токиод үдээс хойш их хэмжээний цахилгааны хязгаарлалт хийгдэнэ гэж холбогдох байгууллагаас мэдээлсэн. Үүнээс болж албан байгууллагууд ажилчидаа эрт тараан автобус, метроны ачаалал нэг хэсэгтээ хэт нэмэгдсэн.
Токиод цацраг идэвхт бодис орж ирэх аюул байна гэсэн болгоомжлол их байна. Үүнээс болж баруун бүсийн хотууд руу түр хугацаагаар явах хүмүүс эрс нэмэгдэн шинкансэн (хурдан галт тэрэг), хурдны автобус бүрэн ачааллаар явж байна.
Гадаадын иргэд
Өчигдөр зарим улс орнууд, түүний дотор англи, америк, франц зэрэг орнууд дипломат ажилчид, америкийн цэргийн албан хаагчдын гэр бүлийг онцын шаардлагаүй бол япон улсаас гарч өөрийн улсад ирэхийг зөвлөсөн.
Гадаадын иргэд эх оронруугаа буцах нь багасаагүй байна. Өчигдөрийн байдлаар гадаадын иргэдийн хэрэг эрхлэх газрын гадаа япон улсад эргэн орох зөвшөөрөл авах гэсэн олон зуун хүний дараалал үүссэн байлаа. Нарита нисэх онгоцны буудал ачаалал ихтэй хэвээр байна. Нагоя хотын гадаад иргэдийн хэрэг эрхлэх газрын ачаалал ч мөн нэмэгдсэн байна.
2011/3/17 16:31 ====================================
Сэндай дахь Тохокү их сургуулийн оюутан
Дөнгөж сая хэвтэж эмчлүүлж байгаа эмнэлэгтэй нь холбогдож асуулаа. Эмнэлэгийн зүгээс Япон дахь монголын элчин сайдын яам болон суралцдаг их сургуультай нь холбоо барьсан тул эмнэлэгийн зүгээс бусад хүмүүсд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу авлаа.
Эмнэлэгтэй нь холбоо барьж өгнө үү гэсэн хүсэлт yahoo мэсэнжэрээр ирж байна. Магадгүй олон хүнд ийм message ирж байж байж магадгүй тул цааш олон хүнд тараахгүй байхыг хүсэе.
2011/3/17 14:27 ====================================
МИАТ-ийн нэмэлт нислэг
МИАТ компани япон улсаас монгол улс руу явах зорчигчдын тоо ихэссэнтэй холбогдуулж нэмэлт нислэгүүд хийж байгаа.
МИАТ компаниас авсан мэдээллээр өнөөдрийн (3/17) 20:55-аас Нарита нисэх онгоцны буудлаас нэмэлт нислэгтэй. Маргааш (3/18) хуваарьт нислэгтэй.
2011/3/17 10:40 ====================================
Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцийн байдал,
Токио хотын байдал
Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцийн байдалд олон нийт анхаарлаа хандуулсаар байна. Ойр орчимд нь цацраг идэвхт бодис их хэмжээтэй байгаагаас тогооны байдлыг ойроос ажиглахад хүндрэлтэй байсаар байна. Тогоонуудыг тасралтгүй усаар хөргөх нь нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил учраас токио дэнрёку компани, засгийн газар, өөрийгөө хамгаалах арми нийлэн бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр нисдэг тэргээр дээрээс нь ус хийх ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн өндөр даралтаар ус шүршигч машиныг илгээсэн байна.
Зарим мэргэжилтнүүд ойрын 2 хоног нь асуудлыг аль нэг тийш шийдэх чухал үе болно гэж үзэж байна.
Токио зэрэг хотуудад цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс ихэссэн гэсэн мэдээллүүд байгаа ч хүний биед шууд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна гэж мэдээлсээр байна.
Байдал сайжрахгүй бол олон хүн амтай Токио хотод цацраг идэвхт бодис ихээр илрэх аюулаас олон нийт болгоомжилж байна. Үүнээс гадна хоолны хомсдол, зам тээвэрт асуудал үүсэхвий гэсэн болгоомжлол байна. Зарим орны элчин сайдын яамдууд болзошгүй аюулаас сэргийлж иргэдээ онцын шаардлагагүй бол Токиогоос урагш явах, эсвэл өөрийн улс руугаа буцахыг зөвлөж байна.
Одоогоор Токио хотын цахилгаан тэрэг асуудалгүй хөдөлж байна. Албан байгууллагаууд бараг бүгд хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
2011/3/16 15:16 ====================================
Гамшигийн голомтод
Японы болон бусад орнуудын аврах багийнхан газар хөдлөлт, цунамид өртөж олон хүн сураггүй болсон хотуудад аврах ажиллагааг явуулж байна. Хэд хэдэн хүнийг нурангинаас гаргаж авсан боловч гамшгийн хэмжээ маш их учраас нурангид дарагдсан байж болзошгүй хүний тоо 10000-аас дээш байж магадгүй гэж орон нутгийн удирдлагаууд мэдэгдэж байна.
Газар хөдлөлт
Aftershock буюу дагалдах газар хөдлөлтүүд үргэлжилсээр байна. Мөн өөр аймгуудад дагалдах газар хөдлөлт биш тусдаа томоохон газар хөдлөлтүүд ч ажиглагдлаа.
Одоогийн байдлаар цунамигийн аюул байхгүй. Мэдээж далайд ойрхон томоохон газар хөдлөлт болсон тохиолдолд цунами ирэх магадлалтай.
Үргэлжлүүлэн анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.
Фүкүшима-гийн цөмийн цахилгаан станцад
Цөмийн тогоог агуулдаг 1,2,3,4-р байгууламжуудын бүгдийнх нь хөргөх системд гэмтэл гарсанаас болж цөмийн түлш халах, улмаар цацраг идэвхт бодис алдагдах эрсдэл байсаар байна. Одоогийн байдлаар бүх хүчээ дайчлан тогоонууд руу далайн ус хийж хөргөх арга хэмжээг авсаар байгаа боловч усны түвшин хангалттай хэмжээнд хүрэхгүй, даралтын төхөөрөмжүүд гэмтсэнээс болж гал гарах зэрэг асуудлууд гарсаар байна. Гэвч цацраг идэвхт бодисын хэмжээ 30 км-ээс дээш зайтай газруудад бол хүний биед хортой хэмжээнд хүрээгүй байна гэж мэргэжлийн байгууллагууд болон японы засгийн газраас мэдэгдсээр байна.
Тус цахилгаан станцаас Токио хүртэл 200 гаруй км зайтай бөгөөд хамгийн муугаар бодоход цахилгаан станцад цөмийн дэлбэрэлт боллоо гэхэд ч гэсэн Токиод ирэх цацрагийн хэмжээ нь хүний биед шууд нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй гэж мэдэгдэж байна.
Хорогдох байруудад
Гэр оронгүй болсон олон мянган хүн хоргодох байруудад хоноглож байна. Ус, хүнс, дулааны асуудал хүнд хэвээр байна. Тэдэнд туслах дотоод гадаадын байгууллага хүмүүс нэмэгдсээр байна.
Гамшигийн бүсээс бусад хотуудын амьдрал
Токиод цахилгаан тэрэг явж эхэлсэн. Хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа ч үүнээс үүдсэн ноцтой асуудал үүсээгүй байна. Токио хотын төвийн байгууллагууд бараг бүгд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Хүмүүс болзошгүй хүнсний хомсдолоос сэргийлж хүнсний зүйл нөөцлөх болсноор дэлгүүрүүдэд хүнсний бараа эрс багассан байна.
Нагоя, Осака, Киото зэрэг харьцангуй урд талын хотуудын хэвийн амьдралын хэмнэлд өөрчлөлт гараагүй байна.
Япон дахь гадаадууд, монголчууд
Эх орон руугаа буцах хүмүүсийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн. Гадаадын иргэдийн асуудал эрхлэх газарт япон улср уу буцаж орох зөвшөөрөл авах гэсэн хүмүүсийн дараалал эрс нэмэгдсэн. Нарита нисэх онгоцны буудалд онгоц хүлээсэн хүмүүс олноороо хоноглох болсон байна.
2011/3/13 17:21 =====================================
Өчигдөр Фүкүшима мужийн цөмийн станцийн 1-р тогооны хөргөх системд гэмтэл гарч устөрөгчийн жижиг дэлбэрэлт болсон боловч цөмийн тогоонд гэмтэл гараагүй, цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдаагүй бөгөөд далайн усаар хөргөх ажиллагааг эхлүүлсэн байгаа гэж японы засгийн газраас мэдээлсэн.
Өнөөдөр тус станцийн 3-р тогоонд ижил төрлийн гэмтэл гарсан боловч далайн усаар хөргөх ажиллагааг эхлүүлж чадсанаар одоогийн байдлаар тогоонд гэмтэл гараагүй байна. Харин устөрөгч хуримтлагдсан байж болзошгүй учраас өчигдөрийнх шиг устөрөгчийн дэлбэрэлт болох магадлал бий. Гэхдээ устөрөгчийн дэлбэрэлт болсон ч гэсэн цөмийн тогоонд гэмтэл учруулах хэмжээний дэлбэрэлт болохгүй гэж үзэж байгаа юм байна.
Мөн улс даяар тог цахилгаанаа хэмнэхийг уриалж байна. Цаашид нийт нутгаар төлөвлөгөөний дагуу цахилгааны хязгаарлалт хийж магадгүй байна.
Ойрийн 3-6 хоногт дагалдах газар хөдлөлтүүд үргэлжлэх магадлал 50-70 хувь байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан байна. Тиймээс үргэлжлүүлэн анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.
Урьд нь бичсэнчлэн Токио, Осака, Нагоя, Киото зэрэг харьцангуй урд хэсгийн хотуудад байдал харьцангуй тайван байна.
2011/3/12 21:40 =====================================
Дөнгөж сая Японы ерөнхий сайд, засгийн газрын гишүүд атомын цахилгаан станц дахь үйл явдлын талаар мэдээлэл хийлээ.
Цөмийн тогооны гадуурх хамгаалалт нь дэлбэрсэн. Цөмийн тогоонд ямар нэгэн гэмтэл, дэлбэрэлт байхгүй. Их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан явдал байхгүй. Одоогийн байдлаар өдрийн дэлбэрэлтээс болж хүний биед хор хохирол учруулах хорт бодис ялгараагүй. Гэхдээ цаашид тохиолдож болзошгүй аюулаас бүх хүчээ дайчлан урьдчилан сэргийлнэ гэж ярьлаа.
Газар хөдлөлтийн хувьд харьцангуй жижиг чичиргээ үргэлжилсээр байна. Газар хөдлөлт болон цунамигийн аюлаас хүн бүр анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.
Амь үрэгдсэн хүний тоо 1000 хүрч магадгүй гэж зарим сувгаар мэдээлж байгаа ч Монгол хүн амь үрэгдсэн гэсэн мэдээ одоог хүртэл байхгүй байна.
Нарита олон улсын онгоцны буудал дээр 200 аад Монголчууд цугласан байна.
Ѳнѳѳдѳр Нарита нисэх буудлаас 21:45 минутаас Монголруу нэг онгоц нисэх боллоо.
Нэмэлт нислэг маргааш ѳглѳѳ ирэх тѳлѳвлѳгѳѳтэй байгаа юм байна.
Хойд нутгуудаар тог тасарсан, ус зогссон газрууд нэлээд байна.
Мөн хойд нутгуудад тээвэр тусламж хүрэх боломжгүй болсон хэдэн мянган хүн байна. Улсын зүгээс эдгээр хүмүүсд тусламж хүргэх бүх талын арга хэнжээг авч байна.
Токио, Нагоя, Осака, Киото зэрэг харьцангуй урд хэсгийн том хотуудад тог, ус тасрах зэрэг нь гайгүй байна. Хүмүүс идэх юм их хэмжээгээр худалдаж авч байгаагаас дэлгүүрүүдийн бараа жирийн үеэс эрс багассан байна.
Дахин анхааруулахад монголд хэтэрхий сэтгэл хөдлөлд автсан мэдээлэл, ташаа мэдээлэл мэр сэр гарч байгаагаас хүмүүс айж сандрах, сэтгэл санааны хувьд хямрах тохиолдол байгаа тул үнэн зөв мэдээлэл олж авах, айж сандрахгүй байхыг хүсэе.
2011/3/11 22:54 =====================================
Япон дахь Монголын элчин сайдын яамнаас мэдээлэл:
Японд болж байгаа газар хѳдлѳлттэй холбоотойгоор
Монгол иргэд бэртэл, гэмтэл авсан, алга болсон талаар
бүх тѳрлийн мэдээллийг ЭСЯ-ны мэйл хаяг болон
ЭСЯ-ны E.Erdene uuch_erdene@yahoo.com хаягаар ирүүлнэ.
ЭСЯ-ны мэйл хаяг embmong@gol.com
Та бүхэн болгоомжтой байж дараа дараагийн газар хѳдлѳлтѳѳс
урдчилан сэргийлэх арга хэмжээ авна уу.
Tokyo ESY
090-4717-4620 /mobile/
03-3469-2195 /ajil/
03-3469-2216 /fax/
2011/3/11 22:48 =====================================
Өдрийн турш гар утас холбогдоход хэцүү байсан боловч гадаах нийтийн утас (таксфон)-оос холбогдох нь арай хялбар байна.
Гар утаснаас холбогдох нь ч бага багаар сайжирч байна.
Дахин хүчтэй газар хөдөлнө гэсэн ямар ч мэдээлэл байхгүй байгаа тул элдэв ташаа мэдээлэлд автаж айж сандрахгүй байхыг хүсэе.
2011/3/11 22:38 =====================================
Одоогийн байдлаар нас барсан хүний тоог аймаг, хотоор:
Иватэ аймаг 26
Мияги аймаг 8
Фүкүшима аймаг14
Токио хот 3
Ибараки аймаг 5
Точиги аймаг 1
Чиба аймаг 5
Канагава аймаг 2
Монгол хүн амь үрэгдсэн, гэмтсэн, шархадсан гэсэн мэдээлэл байхгүй байна.
2011/3/11 22:25 =====================================
Эхний хүчтэй газар хөдлөлтийн дараа одоог хүртэл бага хэмжээний чичиргээ хэдэн минут тутамд мэдрэгдэж байгаа ч онцын хор нөлөөгүй байна.
Цахилгаан тэрэг, метро бүгд зогссон байж байгаад зарим чиглэлүүд 21 цаг орчимоос хөдөлж эхэлж байна.
Зарим хотын зах руу явдаг чиглэлүүд хөдөлж эхлээгүй байгаагаас хотын төвд орой болсон ч гэсэн ажлын газар, сургууль дээрээ хонох юмуу, цахилгаан тэрэг, метро хөдлөхийг хүлээсэн хүмүүс их байна.
2011/3/11 21:50 =====================================
Өнөөдөр буюу 3/11-ний өдөр японы цагаар 2:46 минутын үед японы хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж өргөн хүрээг хамарсан чичиргээ, цунами мэдэгдлээ.
Монголын мэдээллийн сувгуудаар хурдан шуурхай мэдээлэл хүрч байгаа боловч зарим нэгэн ташаа мэдээлэл байгаагаас японд амьдарч буй иргэдийн ар гэрийнхэн маш их санаа зовж, сэтгэл санаа нь тавгүй болж байгаа тухай дууллаа. Тиймээс энэ хуудсаар өөрсдийн эргэн тойронд болж байгаа үнэн зөв мэдээллийг хүргэнэ.
Одоогоор Токио хотод эвдэрч сүйрсэн том хэмжээний байшин барилга байхгүй байна.
Газар хөдлөлийн төв буюу Мияги, Хоккайдо, Аомори зэрэг номхон далай талын баруун хойд хэсгүүдэд цунамигийн хохирол их байна.
Зарим нэг мэдээллийн сувгуудад ташаа мэдээлэл байсан. Токио, Осака, Киото, Нагоя зэрэг хотууд усанд автсан зүйл байхгүй байна. 1-2 метрийн давалгаа ирсэн боловч энэ нь хотын гудамж, айлын байшин зэрэгт хохирол учруулаагуй байна.
Одоогийн байдлаар Монгол иргэд бэртсэн гэмтсэн, нас барсан гэсэн мэдээлэл байхгүй байна.
Цаашид мэдээлэл хурдан хүргэнэ.
Юуны түрүүнд монголд байгаа хүмүүст хандаж хэлэхэд хүн ам ихтэй том хотуудад байдал харьцангүй тайван байна гэж хэлэе.

Монгол улс гадаадад суугаа иргэдээ тоолох хүн ам, орон сууцны ИНТЕРНЕТ тооллого эхэлсэн тул,
Та http://www.toollogo2010.mn сайт уруу орж тооллогодоо хамрагдана уу.
Төрөлх Монголдоо орон гэр минь бий
Төрийнхөө дансанд овог, нэр минь бий
Би - Эрин үеийн Монгол хүнээ нотолно
Би - Эx орныхоо иргэн мөнөө батална.

Жил бүр зохиогддог Эношима-Азийн кино наадмын 2010 оны арга хэмжээгээр Монголын тухай баримтат кино "Пүүжээ" гарах юм байна.
Огноо: 2010 оны 2 сарын 7 (Ням гариг)
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс (япон хэл дээр) үзэж болно.
МАЖ.

Ёкохама хотын Цүрүми дүүргийн захиргаанаас гадаад иргэдэд зориулж үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг 2010 оны 2 дугаар сарын 7-нд болно.
Эрүүл мэндийн үзлэг: Рентгэн зураг, цусны даралт, шээс цусны шинжилгээ авч, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Тэр өдөр юм идэхгүй ирнэ үү.
2 дугаар сарын 7-ны 10-15 цагт болно.
Хууль зүйн зөвлөгөө: Виз, гэрлэлт, тэтгэвэр, ажил хөдөлмөр, даатгал, боловсрол сургууль зэрэг асуудлаар зөвлөгөө өгнө.
2 дугаар сарын 7-нд 12-16 цагт болно. Нэг хүний зөвлөгөө авах хугацаа 30 минут.
Цаг авах шаардлагагүй.
Газар: Цүрүмигийн дүүргийн захиргааны байр
Цүрүми буудлын Зүүн гарцаар гараад 7 минут эсвэл Кэйкюү Цүрүми буудлаас 5 минутын газарт байна.

Токио Биг Сайт үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээгдсэн Олон Улсын Фашн Фейр (International Fasion
Fair JFW (http://www.senken-ex.com/iff)-д Монголын Ноос Ноолуурын Холбоо ЖЕТРО-той хамтран
АЛТАЙ КАШМЭР, ГОВЬ, ГОЁО, МОНГОЛ НЭХМЭЛ гэсэн 4 топ компаны бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хамгийн сүүлийн үеийн хийц дизайнтай шилдэг бүтээгдэхүүний дээжээ танилцуулж байгаа бөгөөд Японд ажиллаж амьдардаг монголчуудыгаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд монголын дээд зэрэглэлийн хамгийн шинэ хийц загвар бүхий бүтээгдэхүүний дээжийг боломжийн үнээр худалдаж авах том боломж юм.
Уг үзэсгэлэн худалдаа 15-ныг хүртэл явагдах юм байна.