Гадаад оюутнууд төгсөөд Японд ажиллах тоо өсч байна.
Хууль зүйн яамны дэргэдэх Иммигрэйшн зохицуулалтын газар 7/14-ы мэдээллээс үзвэл, Японы дотоодын их дээд сургууль төгсөгчдөөс 2008 онд Японд ажилд орсон гадаадын оюутнуудын тоо 11 мянга буюу өмнөх жилээс 7.6% өссөн дүнтэй байгаа аж. Энэ нь өнөөг хүртэлх хамгийн их тоо бөгөөд, өнгөрсөн 6 жилийн туршид тасралтгүй өсөлттэй байгаа юм байна.
Ажилд ороход визийн төрлийг өөрчлөх шаардлагатай байдгаас Иммигрэйшн зохицуулалтын газар ийнхүү визийн өөрчлөлт хийгдсэн тоогоор уг дүнг гаргасан байна. Улс орноор нь авч үзвэл, Хятад 7651, Өмнөд Солонгос 1360, Тайвань 303, Вьетнам 189, Бангладеш 164 зэрэг Азийн оюутнуудын эзлэх хувь 96.6%-тай байгаа аж.
Ажил мэргэжлийн төрлөөр авч үзэхэд "орчуулга/通訳・翻訳" (33.7%), "борлуулалт/販売・営業" (16.2%), "мэдээлэл боловсруулалт/情報処理" (11.2%) гэсэн дараалалтай байлаа.
Эх сурвалж:
http://sankei.jp.msn.com/life/education/090714/edc0907141913002-n1.htm

| Home |