Монголчуудын Холбоо - Японы мэдээ. ニュース by モンゴル人協会・日本
“Глобал асуудлуудыг шийдэх олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа” хөтөлбөр
“Глобал асуудлуудыг шийдэх олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа” хөтөлбөр



Өнгөрсөн 5 дахь буюу 9 сарын 25-нд JST(独立行政法人科学技術振興機構) дээр нэгэн танилцуулах уулзалт болов. Уулзалтын агуулга нь:
Өнгөрсөн 2008 оноос эхлэсэн JST, JICA-ын хамтарч байгаль орчин, энерги, байгалийн аюул осол, халдварт өвчин гэх мэт глобал асуудлуудыг шийдхэд хөгжиж буй орнуудад туслан тэдний бие даасан тогтвортой хөгжлийг хангахын тулд техникийн тусламж дээр нэмээд япон болон тухайн орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийг холбож шинэ технологийг бий болгох, хэрэглэх, хамтын оюуны өвтэй болгох зорилгоор хамтарсан судалгаа шинжилгээ өрнүүлэх, үүгээр дамжуулж тухайн улсын ШУ, технологийн төвшинг дээшлүүлэх зорилготой санхүүжилтийг бий болгон энэ жил 3 дах удаагийн төслийн санал авах (шалгаруулалт) гэж байгаатай холбоотой зааварчилгаа танилцуулга өгөх.

Энэхүү хөтөлбөрийн албан ёсны нэр нь:
地球規模課題対応国際科学技術協力事業
Science and Technology Research Partnership for Sustainable development (SATREPS)

Ирэх санхүүгийн жилийн төслийн санал авах эцсийн хугацаа нь 11 сарын 11 юм.
Төслийн үргэлжлэх хугацаа нь 3-5 жил санхүүжилт нь 40,000,000 иен/жил орчим (5 жил хэрэгжих бол нийт 200,000,000 иен).

Дэлгэрэнгүй мэдээллийг (日本語 or English)
http://www.jst.go.jp/global/index.html -с үзэж болно. Эсвэл Улаанбаатар дахь ЖАЙКА-ын төв, БСШУЯам-с асууж лавлах.

Харамсалтай нь энэ санхүүжилтэнд одоогоор монголоос нэг ч төсөл хамрагдаагүй байгаа ба дээрх чиглэлүүдээр монгол япон 2 орны хамтарсан судалгаа хийх сонирхолтой хүмүүс байгууллагууд энэ боломжийг ашиглах бүрэн боломж байгаа юм.

МАЖ, УЗ
Фүкүокад Монголын өргөмжит консулын газар нээгдлээ
Фүкүока хот дахь Монголын өргөмжит консулын газар 2009/7/21-ний өдөр нээлтээ хийв. Өнгөрөгч 4 сард өргөмжит консулаар томилогдсон Кюүдэнко компанийн захирал Хашида Кооичи (橋田紘一) мэндчилгээний үгэндээ "эдийн засгийн хамтын ажиллагаанаас эхлээд спорт, урлаг, бусад олон талбарт харилцаагаа зузаатгахын төлөө чармайна" зэргээр ярьж байлаа. Тус консулын газар Кюүдэнко компанийн нэг үндсэн ажилтан, мөн нэг монгол иргэнээс бүрдэх 2 байнгын ажилтантайгаар ажиллаж эхлээд байна. 2010 оноос виз гаргах боломжтой болох аж.

Япон хэл дээр: Jiji.com
モンゴル名誉領事館を開館=九電工、来年からビザ発給も
http://www.jiji.com/jc/c?g=ind_30&k=2009072100676