Монголчуудын Холбоо - Японы мэдээ. ニュース by モンゴル人協会・日本
Jaboon - Гадаадын оюутнуудад зориулсан SNS
Японд суралцаж буй гадаадын оюутнуудад зориулсан SNS сайт нээгджээ. Уг сайтыг хөтлөн явуулдаг компаниас мэдээлэл ирснийг дамжуулъя.
----------------------------
Японд ажилд орох, олон найз нөхөдтэй болох, эсвэл япон хэлээ сайжруулах хүсэлтэй гадаадын оюутан та бүхнийг дэмжих, туслах болно.
Jaboon нь Японы их дээд сургуульд суралцаж буй бакалаврын болон магистрын дамжааны оюутнуудад зориулсан SNS (Social networking site) юм. Япон компанийн ажлын байрны мэдээллээс эхлээд ахуй амьдралд хэрэгтэй мэдээллүүд, асуудал бэрхшээл асуудал гарсан үеийн зөвлөмж, коммюнити доторх мэдээлэл солилцоо зэргийг чөлөөтэй бичилцэх, мөн уншиж мэдээлэл авах боломжтой. Гадаадын оюутнуудтай анд найз болох хүсэлтэй япон залуучууд ч орсон байгаа.
Бүртгүүлэхэд тун амархан, мөн үнэгүй. Сургуулийн мэйл хаягаар л бүртгүүлэх боломжтой тул бусад оролцогчид найдвартай, чанартай.
https://www.jaboon.com
Таныг хүлээж байна.


日本に留学して良かったと思えるお手伝いをするサイト、それがJaboonです。日本で就職したい、日本人の友達が欲しい、日本語をもっと上達させたい、など皆さんの留学をもっと実りあるものにするお手伝いをします。

Jaboonは日本の大学・大学院に留学生している留学生専用のソーシャルネットワークサービスです。
日本企業への就職情報の提供をはじめ、生活応援情報の提供、悩み相談やコミュニティでの交流など、自由に投稿、閲覧できます。また、留学生と友達になりたい日本人学生や社会人も加入していて、あなたのご参加を心待ちにしています。

入会方法は簡単で、https://www.jaboon.com/ の新規登録から登録するだけ。もちろん完全無料です。登録には学校のメールアドレスが必要で、安全なサイトとなっています。

ぜひJaboonに入会し、日本での留学生活を満喫してください。
Шинэ ном: Танака Кацүхико - Номонхааны тулаан, Монгол ба Манж
Монголд "Халх голын дайн", Японд "Номонхааны тулалдаан" гэгддэг хоёр талаас 20 000 хний амийг золиослоход хүргэсэн түүхэн үйл явдлын талаар нэрт эрдэмтэн, хэл зүй судлаач, монгол судлаач Танака Кацүхико гуай удаах бүтээлээ туурвижээ. Зохиогч Орос, Японы дунд зүдрэн байж монголчууд хэрхэн тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан гэдэг өнцгөөс Монголын нэн шинэ түүхийн талаар өгүүлэхийг зорьсон байна.
Иванами шотэн 819 иен.

Эх сурвалж:
Toyokeizai.net
田中克彦著 『ノモンハン戦争 モンゴルと満洲国』

Азийн хөгжлийн банкнаас Өвөр монголд 2.2 тэрбум иений санхүүжилт
Азийн хөгжлийн банкнаас Өвөр Монголд салхин цахилгаан станц барихыг дэмжиж Кюүшү Дэнрёкү, Сүмитомо шёожи зэрэг компаниуд оролцсон хамтарсан төсөлд нийт 2.2 тэрбум иений санхүүжилт хийж байгаа юм байна. Сүүлийн үед АХБ-наас иймэрхүү green finance дээр багагүй хүч хаяж эхэлж байгаа бололтой.
Манай Монголд боломж юу бол...

Япон эхээрээ: (Nikkei.net)
アジア開銀、中国風力発電に最大22億円融資
http://www.nikkei.co.jp/news/kaigai/20090713AT2M1101K13072009.html
Фүкүокад Монголын өргөмжит консулын газар нээгдлээ
Фүкүока хот дахь Монголын өргөмжит консулын газар 2009/7/21-ний өдөр нээлтээ хийв. Өнгөрөгч 4 сард өргөмжит консулаар томилогдсон Кюүдэнко компанийн захирал Хашида Кооичи (橋田紘一) мэндчилгээний үгэндээ "эдийн засгийн хамтын ажиллагаанаас эхлээд спорт, урлаг, бусад олон талбарт харилцаагаа зузаатгахын төлөө чармайна" зэргээр ярьж байлаа. Тус консулын газар Кюүдэнко компанийн нэг үндсэн ажилтан, мөн нэг монгол иргэнээс бүрдэх 2 байнгын ажилтантайгаар ажиллаж эхлээд байна. 2010 оноос виз гаргах боломжтой болох аж.

Япон хэл дээр: Jiji.com
モンゴル名誉領事館を開館=九電工、来年からビザ発給も
http://www.jiji.com/jc/c?g=ind_30&k=2009072100676
Төгсөөд Японд ажиллах гадаад оюутнуудын тоо өсч байна
Гадаад оюутнууд төгсөөд Японд ажиллах тоо өсч байна.

Хууль зүйн яамны дэргэдэх Иммигрэйшн зохицуулалтын газар 7/14-ы мэдээллээс үзвэл, Японы дотоодын их дээд сургууль төгсөгчдөөс 2008 онд Японд ажилд орсон гадаадын оюутнуудын тоо 11 мянга буюу өмнөх жилээс 7.6% өссөн дүнтэй байгаа аж. Энэ нь өнөөг хүртэлх хамгийн их тоо бөгөөд, өнгөрсөн 6 жилийн туршид тасралтгүй өсөлттэй байгаа юм байна.
Ажилд ороход визийн төрлийг өөрчлөх шаардлагатай байдгаас Иммигрэйшн зохицуулалтын газар ийнхүү визийн өөрчлөлт хийгдсэн тоогоор уг дүнг гаргасан байна. Улс орноор нь авч үзвэл, Хятад 7651, Өмнөд Солонгос 1360, Тайвань 303, Вьетнам 189, Бангладеш 164 зэрэг Азийн оюутнуудын эзлэх хувь 96.6%-тай байгаа аж.
Ажил мэргэжлийн төрлөөр авч үзэхэд "орчуулга/通訳・翻訳" (33.7%), "борлуулалт/販売・営業" (16.2%), "мэдээлэл боловсруулалт/情報処理" (11.2%) гэсэн дараалалтай байлаа.

Эх сурвалж:
http://sankei.jp.msn.com/life/education/090714/edc0907141913002-n1.htm
Тэмүүжин хотхон дахь наадам сайхан боллоо
Тэмүжин Монгол хотхон, Монголчуудын Холбоо-Япон болон Японы өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг монголчууд хамтран зохион байгуулсан "Фүжи Монгол Наадам 2009" амжилттай болж өнгөрлөө. Наадмын тухай мэдээллийг эндээс үзнэ үү.
http://www.maj.mn/ho/09_0713_naadam.html
Ерөнхий сайд С.Баяр Японд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Япон Улсын Ерөнхий сайд Т.Асогийн урилгаар долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Японы Ерөнхий сайд Т.Асотай албан ёсны хэлэлцээ хийж Японы угсаа залгамжлагч Хунтайж Нарухито, Парламентын хоёр танхимын удирдлагуудад бараалхах аж. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч С.Огата, Японы бизнесийн холбооны тэргүүн нартай уулзаж Монгол, Японы харилцаа, түүний дотор хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөөд буй ажээ.
Тэмүүжин хотхонд болох баяр наадмын зар
Япон дахь Монголчуудын наадам 2009 - Тэмүүжин тосгон

Болзоот өдөр: 2009-оны 7-дугаар сарын 11
Баярын талбай: Makaino Bokujo, Temujin mura
JR Minobu-sen Fujinomiya өртөөнөөс Makaino Bokujo
хүртэл нийтийн автобус үйлчилдэг.

ХӨТӨЛБӨРТ
-Yндэсний бөхийн барилдаан
-Сур харваа
-Мориний уралдаан
-Ширээний теннис
-Шатар
-Язгуур урлагын тоглолт
-Yндэсний хувцасны vзvvлбэр
-Mини-футбол болон хөгжөөнт тэмцээнvvд
-Диско, vдшийн цэнгээн,шоу

ЗЭРЭГ ОЛОН СОНИРХОЛТОЙ ТЭМЦЭЭН НААДАМ, ХӨГЖӨӨН ЦЭНГҮҮН ОРООД БАЙНА.

Дэлгэрэнгүйг:
http://naadam2009.blogspot.com

Хотол олноороо сайхан наадацгаагаарай.
Японд байгаа гадаадын иргэдэд зориулсан бизнес семинар
Японы хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих байгууллагаас (MIPRO) гадаадын иргэд, оюутнуудад зориулан Японд компани нээх, бизнес эхлүүлэхэд шаардлагатай мэдээлэл өгөх таниулга семинар хийх юм байна. Дэлгэрэнгүйг доорхоос үзнэ үү.

■セミナー名:「日本に住む外国人のためのビジネス・スタートアップ・セミナー」
         “Business Start-up Seminar for Foreign Residents in
Japan”
■日時:  2009年7月14日(火) 14:00~16:00
  Date:  Tuesday, July 14th, 2009 14:00~16:00
■場所:  ミプロ内会議室
     (東京都豊島区東池袋3-1-3 ワールドインポートマート6F)
       http://www.mipro.or.jp/about/access/
  Place: MIPRO Conference Room
(6th Floor World Import Mart, 3-1-3 Higashi-Ikebukuro,
Toshima-ku, Tokyo)
http://www.mipro.or.jp/english/about/access/
■プログラム:1. 日本での起業、会社設立の手続き
       2. 会社を経営するための在留資格
Program: 1. How to set up a company or start business in Japan.
         2. Visa status for the investor/business manager.
■講師:  ミプロ対日投資アドバイザー
       行政書士 高橋 秀次
 Lecturer: Mr. Shuji Takahashi
        MIPRO Investment Adviser and Administrative Scrivener

■参加費:無料 Fee: free of charge
■募集人員:50名  Capacity: 50 people
■使用言語:日本語   Language: Japanese
■お申込み・主催: (財)対日貿易投資交流促進協会(ミプロ)対日投資支援課 
http://www.mipro.or.jp
Contact:   Invest Japan Division,
         Manufactured Imports and Investment Promotion Organization
(MIPRO)
         TEL: 03-3988-2791 e-mail: invest01@mipro.or.jp
         下記ホームページよりお申込み下さい。
         http://www.mipro.or.jp/Event/touroku/id/232