Гахайн ханиадны эсрэг вакцин хийж эхэлсэнтэй холбоотой Канагава мужийн мэдээллийг танилцуулъя.
Вакциныг архаг өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тэргүүн ээлжинд хийлгэх бөгөөд дараах хуваарийн дагуу хийнэ.
Архаг өвчтэй хүмүүс: 11 сарын 16-наас эхэлнэ.
Жирэмсэн эмэгтэйчүүд: 11 сарын 16-наас эхэлнэ
1 наснаас дээшх, 3 дугаар анги хүртэлх хүүхдүүд: 12 сарын дундаас эхэлнэ.
1 нас хүртэлх хүүхдүүд: 1 сараас эхэлнэ.
4 дүгээр ангиас 18 нас хүртэлх хүүхдүүд: 1 сарын сүүлээс
65 нас хүртэлх хүмүүс: 1 сарын сүүлээр
Вакцин хийлгэхийн тулд эмнэлэгт захиалга өгөх бөгөөд үнэ 3600 иэн байна.

Гахайн ханиад буюу H1N1 томуу энэ долдугаар сараас хойш эрс хурдацтай тархаж 11 сарын 1-ний байдлаар 5.85 сая хүн өвчилсөн бөгөөд энэ долоо хоногийн статистикийг нэмбэл 6 сая хүн өвчилсөн байх магадлалтай байна. Томуугаар өвчилсөн эдгээр хүмүүсийн 1.54 сая хүн 10 сарын 26-11 сарын 1-ны өдрүүдэд эмнэлэгт очсон гэсэн мэдээ байна. Цаг агаар хүйтрэх тусам гахайн ханиадны тархалт эрчимжиж байгаа тул гараа сайн угааж, хоолойгоо тогтмол зайлж, ариун цэврийг дээд зэргээр сахихыг зөвлөж байна. Одоогийн байдлаар энэ өвчнөөр нас барсан хүний тоо 45 хүрсэн байна.
| Home |