Монголчуудын Холбоо - Японы мэдээ. ニュース by モンゴル人協会・日本
Гахайн ханиаднаас болгоомжлоё
Гахайн ханиад буюу H1N1 томуу энэ долдугаар сараас хойш эрс хурдацтай тархаж 11 сарын 1-ний байдлаар 5.85 сая хүн өвчилсөн бөгөөд энэ долоо хоногийн статистикийг нэмбэл 6 сая хүн өвчилсөн байх магадлалтай байна. Томуугаар өвчилсөн эдгээр хүмүүсийн 1.54 сая хүн 10 сарын 26-11 сарын 1-ны өдрүүдэд эмнэлэгт очсон гэсэн мэдээ байна. Цаг агаар хүйтрэх тусам гахайн ханиадны тархалт эрчимжиж байгаа тул гараа сайн угааж, хоолойгоо тогтмол зайлж, ариун цэврийг дээд зэргээр сахихыг зөвлөж байна. Одоогийн байдлаар энэ өвчнөөр нас барсан хүний тоо 45 хүрсэн байна.