Монголчуудын Холбоо - Японы мэдээ. ニュース by モンゴル人協会・日本
Шинэ ном: Дэлхийн энх тайвны төлөө хүүхдүүд бид"
Энэ удаад нэгэн шинэ номын тухай танилцуулъя. Японд суралцаж буй хэсэг монгол оюутнууд "Дэлхийн энх тайвны тεлεε хvvхдvvд бид" нэртэй нэгэн номыг орчуулан гаргажээ.

Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залууст зориулагдаж монгол хэлнээ хөрвүүлэгдсэн бөгөөд номын гол агуулга “бүх хүн амар жимэр, хүсэл мөрөөдөл дүүрэн аж төрөх дэлхий ертөнцийг хэрхэн бий болгох вэ?” гэдэгт уншигчтай хамт хариу хайхад орших юм байна.
Хүн төрөлт та бидний аюулгүй байдалд халдах ямар хүчин зүйлүүд байж болох, хүн амын өсөлт ямар асуудал үүсгэдэг, хүний амь эрсдэж болох ямар ямар эрсдлүүд байдаг, амьдралыг тэтгэгч хүнс тариа хэрхэн бүтээгддэг, усны хомсдлоос ямар асуудал үүсч байгааг, байгалийн гаралтай түлшинд дулдуйдсан бидний амьдрал ямар хор уршгийг дагуулж буй, тэдгээрийг шийдвэрлэх арга зам байгаа эсэх, цаашлаад олон олноор хүний амийг булаан оддог дайн дажиныг зогсоох өөрөөр хэлбэл зэр зэвсэггүй нийгмийг хэрхэн бүтээх вэ зэргийн талаар эндээс уншиж болно.

(бэлтгэсэн М.Тулгат)
Comments
Comments
Post a comment
URL:
Body:
Edit password:
Private comment: Only the blog author may view the comment.
 
Trackbacks
Trackbacks URL
Trackbacks