Японы Засгийн газраас гаргасан "Гадаадын оюутны тоог 300 мянгад хүргэх төлөвлөгөө"-ний дагуу Хууль зүйн сайд ноён Мори 1/23-д гадаадаас оюутан авахтай холбоотой хууль хяналтын тогтолцоонд өөрчөлөлт оруулах тухай мэдэгджээ.
Ойрын хугацаанд Японд оршин суухтай холбоотой (在留管理制度) шинэ хуулийг нэвтрүүлэх бөгөөд, үүнд виз гаргах процедурыг хялбарчилж, визийн хугацааг мөн сунгана. Мөн "шүүгакү" визийг байхгүй болгож, "рюүгакү" визэд нэгтгэх юм байна.
Тодорхой дурдвал гадаад оюутны шалгаруулалт, удирдлагыг зүй ёсоор явуулж байгаа япон хэлний сургуульд орохоор өргөдөл гаргасан гадаад оюутнуудаас шаардах бичиг баримтын тоог багасгаж, "рюүгагү" визийн хугацааг 1 жил байсныг 2 жил болгох, мөн сургууль төгсөөд Японы компаниудад ажил хайх хугацааг хагас жилээс нэг жил болгох аж.
2007 оны эцсийн байдлаар Японд "рюүгакү" визтэй гадаадын оюутан 132 мянга, "38 мянга" байна. "Шүүгакүсэй" визтэй байж байгаад хугацаа дуусч хууль бусаар үлдэгсэд 2003 онд 9800 орчим байснаас багассаар 2008 оны байдлаар 4300 орчим болоод байгаа юм байна.
Эх сурвалж: Асахи сонины вэбсайт.
http://www.asahi.com/national/update/0123/TKY200901230180.html
(бэлтгэсэн М.Тулгат)

<<Гадаадын иргэдийн бүртгэл, цагаачлалын тухай хуулийн төслийн талаар
| Home |
Шинэ ном: Дэлхийн энх тайвны төлөө хүүхдүүд бид">>
| Home |