Өнгөрсөн Ням гаригт Токио хотын Шинбаши дүүрэгт 200 гаруй хүн Цагаачлал, гадаадын иргэдийн бүртгэлийн тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсчээ. 2005 оноос яригдаж, бэлтгэгдсээр, энэ оны 3 сард Японы парламентад өргөн баригдаад байгаа Гадаадын иргэдийн бүртгэл, цагаачлалын хуулийн төслөөр гадаадын иргэдийн бүртгэлийн тогтолцоог өөрчилж, одоо хэрэглэж буй гадаадын иргэний үнэмлэхийг шинэчлэх зэрэг томоохон өөрчлөлтүүд тусгажээ. Хуулийн төсөл зохиогчид шинэ тогтолцоогоор гадаадын иргэдийн төрийн үйлчилгээ авах бололцоо улам нэмэгдэж, бүртгэлийн үйлчилгээ хялбар болгож байгаа гэж тайлбарлаж байгаа. Харин жагсагчид уг төслийг гадаадын иргэдийн эрхэнд халдсан, хатуу хяналтын тогтолцоог бий болгож байна гэж шүүмжилж эсэргүүцэж байгаа ажээ.
Хуулийн төслийн дараах асуудлууд шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байна:
- Гадаадын иргэний үнэмлэхийг компьютерын санах ойтой болгож шинэчлэх ба уг үнэмлэхийг биенээс салгахгүй авч явах ёстой бөгөөд хэрэв зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Компьютерийн мэдээллийн сангийн ойтой болгож байгаа нь гадаадын иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулах магадлалтай гэж үзэж байгаа юм. Хуулийн төслийг эсэргүүцэгчид уг санах ойд гаднаас таньж унших дохиоллын систем суурилуулчихвал хаа ч явсан мөрдөж мөшгих боломжтой болгоно гэж хардлага сэрдлэгэтэй байгаа ажээ.
- Эрүүгийн хариуцлага урьд урьдхаас хатуу чанга болсон. Тухайлбал үнэмлэхэнд байгаа мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор мэдэгдэрх ёстой бөгөөд тэгээгүй бол 200 мянган иэний торгууль төлнө. Хэрэв гурван сарын дотор бүртгүүлээгүй бол визээ хүчингүй болгуулах болно.
- Байнгын оршин суугч, гэр бүлийн визтэй байхаас үл хамаарч оршин суугаа хаяг, ажлын хаяг өөрчлөгдөхөд энэ тухайгаа мэдэгдэнэ.
- Гэр бүл цуцалсан, гэр бүлийн гишүүн нас барсан тохиолдолд энэ тухайгаа мэдэгдэж, виз хүчингүй болно.
- Япон хүнтэй гэрлэсэн гадаад хүн гэртээ ирэхгүй байвал Япон эхнэр/нөхөр гадаад ханиа тухайн хаягт байхаа больсон гэж мэдэгдсэн бол визийн эрхээ алдана.
- Гадаадын иргэд бүртгэлээ одоогоор харъяа дүүрэгтээ хийж байгаа бол шинэ төслөөр Хууль зүйн яам бүх асуудлыг хариуцах бөгөөд бүртгэлээ Гадаадын иргэд, цагаачлалын албанд хийх болно. Дашрамд дурдахад орон даяар цагаачлалын алба 65 байх бөгөөд явж очих зэрэгт хүндрэлтэй байх болж байна. Орон нутгийн харъяалалд багтаж байсан гадаадын иргэд төрийн төв байгууллагын эрхлэх асуудалд багтаж улмаар шууд цагдаагийн хяналт, шалгалтад орж эхлэнэ гэж хуулийн төслийг эсэргүүцэгчид үзэж байна.
Тус хуулийн төслийг шүүмжлэгч, эсэргүүцэгчид хүний эрх, гадаадын иргэдийн холбоо зэрэг байгууллага нэгдлүүд дуу хоолойгоо хүргэхээр нэгдэн Гадаадын иргэний шинэ үнэмлэхийн системийг эсэргүүцэх хороо байгуулан ажиллаж байна. Вебсайт: http://www.repacp.org/aacp/index.php

<<Asia’s No.1 Amateur Band Competition
| Home |
Оюутны визэнд өөрчлөлт оуулж, гадаадаас оюутан ирэхэд хялбар болгоно>>
| Home |